Эерэг, сайхан дижитал ертөнцийг хамтдаа бүтээе

Дижитал ертөнцөд шаардагдах ур чадваруудыг эзэмшсэн, хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүсийн орнуудын мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулсан сургалтын хөтөлбөрийг та бүхэнд хүргэж байна.

ДИЖИТАЛ ИРГЭНШИЛ ГЭЖ ЮУ ВЭ, ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Дижитал иргэншил гэдэг нь бид энэхүү шинэ ертөнцөд олгогдсон эрхээ ухамсартайгаар эдэлж, хүлээсэн үүргээ биелүүлэх тухай ойлголт юм. Үүнд хүлээн авч буй мэдээллээ ойлгох, зөвийг түгээх, хамгийн чухал нь бусадтай хэрхэн харилцах тухай сэдвүүд багтана. Сайхан ирээдүйг бүтээж, хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэхэд хүн бүр чухал үүрэгтэй.

Фэйсбүүк компани 21-р зууны дижитал ертөнцөд шаардагдах ур чадваруудыг эзэмшсэн дижитал иргэдийг бэлтгэх, боловсрол олгох зорилготой We Think Digital - Бид Цахим Иргэд төслийг Монгол улсад эхлүүлж байна.

Тоон бичиг үсгийн ойлголтоос эхлээд шүүн тунгаах, бусадтай хүндэтгэлтэй харилцах, цахим орчинд аюулгүй байдал болон хувийн нууцлалаа хамгаалахын ач холбогдлыг таниулах, хамгийн чухал нь хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэхэд уг төслийн зорилго оршино.

Бид Цахим Иргэд хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл We Think Digital Mongolia Фэйсбүүк хуудас болон @wethinkdigitalmn инстаграм хаягаар зочлоорой.

366 сая

шинэ хэрэглэгчид 2018 онд анх удаа онлайн болсон.

Global Digital Report 2019, We are Social, 2019 1

166 сая

Ази Номхон далайн бүс нутагт 4.250 тэрбум хүн амтай ч гар утас хэрэглэгчдийн тоо 166 саяар илүү буюу 4.416 тэрбум байна.

Global Digital Report 2018, We are Social, 2019

56%

мэдээллийн суурь боловсролын түвшин өндөр хүмүүсийн 56%-д нь тухайн мэдээг унших эсэхээ шийдэхэд мэдээний гарчиг чухал байдаг.

The Impact of Greater News Literacy, Digital News Report, Reuters Institute, 2018 2

ДИЖИТАЛ ДУУ ХООЛОЙ

Өнөө үеийн дижитал манлайлагчдын нийтлэлийг уншиж, цахим ертөнцөд хэрхэн хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангах талаар суралцаарай.

НЭЭЖ ҮЗЭХ

СУРГАЛТЫН МАТЕРИАЛ

Ази, Номхон далайн бүс нутгийн иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн шинжээчидтэй хамтран хариуцлагатай дижитал иргэдийг төлөвшүүлэх зорилгоор боловсруулсан сургалтын материал.

Хичээлийн сэдвүүд
хэнд

ШИНЭЧЛЭЛҮҮД

Бид Цахим Иргэд хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл We Think Digital Mongolia Фэйсбүүк хуудас болон @wethinkdigitalmn инстаграм хаягаар зочлоорой.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Фэйсбүүк компани өнгөрсөн хугацаанд тоон бичиг үсэг болон дижитал аюулгүй байдлыг хангахад шаардлагатай сургалтын материал боловсруулах, хөгжүүлэх тал дээр анхаарч ажилласан. Тоон бичиг үсэг гэдэг ойлголтоос дижитал иргэншил гэдэг ойлголт руу шилжиж байгаа учраас "Бид Дижитал Иргэд" сургалтуудыг орон нутгуудад зохион байгуулах, хариуцлагатай дижитал иргэдийг бэлтгэхэд зориулсан сургалтын материалаар хангах тал дээр эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

ЦААШ ҮЗЭХ

УДИРДАХ ХОРОО

Фэйсбүүк компанийн "Бид Дижитал Иргэд" төслийн удирдлагын баг нь Ази Номхон Далайн бүсийн өнцөг булан бүрийн дижитал удирдагчдаас бүрдсэн. Фэйсбүүк компани эдгээр удирдагчидтай дижитал иргэншил болон холбогдох асуудлуудын талаар санал солилцон, хамтран ажилладаг.

ХОРООТОЙ ТАНИЛЦАХ

1 Шинэ хэрэглэгч гэдэгт 2018 онд олон нийтийн сүлжээнд шинээр нэвтэрсэн интернет хэрэглэгчдийг хэлнэ. 2019 оны Global Digital Report-н 8-р хуудаснаас илүү их мэдээлэлтэй танилцаарай.

2 Мэдээллийн Суурь Боловсролыг Хэмжих нь
Мэдээллийн суурь боловсролын түвшинг тогтоохын тулд Ройтерс Институт судалгаанд оролцогчдоос баримтанд суурилсан гурвсан асуулт асуусан. Асуулт бүр мэдээг хэрхэн тухай өөр өөр хэмжүүрийг ашигласан. Асуултууд нь ганцхан зөв хариулттай, олон сонголтот байв. Судалгаанд хамрагдагчдын түвшинг зөв хариултынх нь тоогоор тодорхойлсон. Мэдээж гурван асуултаар тухайн хүний олон талт агуулгатай, ярвигтай мэдээний бүтцийг таних чадварыг оновчтойгоор дүгнэхэд хүндрэлтэй. Гэхдээ оролцогчдын түвшинг тогтоох судалгаа хийхдээ баримт дээр суурилсан асуултыг түлхүү ашигласаар ирсэн ба энэ нь баталгаатай төлөөлөл болж чадна.